Worldskillslyon2024 тэмцээнээс CNC Токарь “Medallion for excellence” авсан байна

“Worldskillslyon 2024” уралдааны CNC Токарь мэргэжлийн төрөлд Монгол улсын оролцогч А.Нямбаяр 701 оноо авч (Medallion for Excellence) буюу шагналт байрт шалгарсан байна. CNC Токарь мэргэжлийн төрөлд экспертээр ШУТИС МТС-н багш Г.Оюунбат ажилласан бөгөөд “уг мэргэжлийн сургалт олон улсын түвшинд хүрсэн” болохыг баталж чадсан амжилттай оролцжээ.

CNC Токарийн уралдаан #DMG_MORI CTX 350 V4 загварын суурь машин дээр болсон бөгөөд ЧПМ ХХК уламжлал ёсоор #Sandvik_coromant  болон #Dormerpramet зорох багаж, #Mitutoyo  хэмжих багажуудаар бүрэн хангаж, тэмцээнийг ивээн тэтгэж хамтран ажиллаж ирлээ. CNC Токарь мэргэжлийн төрлийг дэлхийн ур чадварын уралдаанд оролцуулж металл боловсруулах салбарын хөгжилд үр дүнтэй хувь нэмэр оруулан хамтран ажилласан МБИХолбоо, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ ЗМЗ -н инженерүүд, Дархан Геомаш ХХК, Моншибасаки ХХК, Санко тек Монголиа ХХК, ШУТИС МТС МҮТ тэнхэм байгууллагуудад талархал илэрхийлье

 

Related Posts