AНХНЫ ТОКАРЬЧИН

Металл боловсруулах салбарын товч түүх

Бид Монгол улсынхаа металл боловсруулах салбарт дэлхийн хамгийн шилдэг сүүлийн үеийн шинэ технологийн  суурь машин, зорох багаж болон дагалдах хэрэгслийг нутагшуулан ажиллаж байгаагийн хувьд салбарын түүхийн талаар үргэлж сонирхож судалж байдаг. Эдгээр түүхэн дундаас бидний сонирхлыг  маш их татаж буй нэгэн түүх бий.

Тусгаар тогтносон Монгол улсын засгийн газар металл боловсруулах салбарын бодлогоо 1921-1925 оны  үеүүдэд тодорхойлон төмрийн үйлдвэрийг хөгжүүлэх шийдвэр гаргаж тухайн үеийн Герман технологийг сонгож 1928 оны үед анхны металл боловсруулах  үйлдвэрийг “ Төмрийн завод“ нэртэйгээр Улаанбаатар хотод ашиглалтад оруулсан байна.
Уг заводын суурь машин болон тоног төхөөрөмжийг Герман улсаас авсан байх магадлалтай бөгөөд герман улсын мэргэжилтэн инженерүүд дагалдан ирж  ажиллаж байжээ. Мөн энэ үед Монгол улсаас германд суралцсан анхны мэргэжилтнүүдээс уг заводод ажиллаж байсны дунд анхны токарьчин Б.Сэдэд их зохиолч Д.Нацагдорж 1929-1930 онд орчуулагчаар ажиллаж байсан нь их зохиолчийн намтарт тодоор тэмдэглэгдэн үлджээ.
Ийнхүү Монгол улсад орчин цагийн металл боловсруулах салбар үүссэн түүхтэй.

Related Posts