- 2022-05-04
- By: www.bagaj.mn
- in: Технологи
Металл боловсруулах салбар дахь технологийн шинэ ололт мэдээллийг хэрэглэгчдэд зориулан нийтэлдэг DMG MORI концерний TECHNOLOGY EXCELLENCE сэтгүүлийн сүүлийн дугаар гарлаа. Олон тооны ярилцлага, мэргэжилтний тайлан, үйлчлүүлэгчдийн түүхээс DMG MORI-ийн тогтвортой байдал, дижиталчлал, автоматжуулалт, техникийн шинжлэх ухааны шилдэг шийдлүүд г.м мэдээллүүдийг нийтэлж мэдээлсэн байдаг.
Tа бүхэн „ТECHNOLOGY EXCELLENCE“ сэтгүүлийн сүүлийн дугаарыг энд дарж татаж авна уу
Жишээлбэл 2021/1-р дугаар доорх сэдэвтэйгээр гарсан байна
____________
АНАГААХ УХААНЫ САЛБАР-т „DMG MORI Концерн, металл боловсруулалтын технологийн шийдлүүд“.
Онцлох товч мэдээ:
– Зураг дээрх мэс заслын дурангийн үзүүрт байх бичил ХЯМСАА-г хэрхэн үйлдвэрлэдэг вэ ?
“ DMG MORI технологиор < 1mm – ээс бага нарийвчлалтай биетийн боловсруулалтыг хийдэг байна. Энэ нь дурангийн мэс заслын 0.8 мм-ийн хэмжээтэй, ердөө 0.2 мм-ийн диаметртэй биопсийн хямсаа юм. Үүнийг үйлдвэрлэхийн тулд Günter Stoffel Medizintechnik анагаахын компани нь DMG MORI, DMU 50 3rd Generation, DMP 70-ийн 5 тэнхлэгтэй нэгэн зэрэг боловсруулах машинуудыг ашиглаж эхэлжээ. Энэ нь эсийн дээж авахад ашигладаг хямсаа юм.“
_____________
– Хүний биед орлуулах боломжтой суулгацуудыг хэрхэн хийж байна вэ ?
„Италийн Merate-ийн Permedica S.p.A. компани нь 1986 онд байгуулагдсан бөгөөд ташаа, өвдөг, мөрөнд ортопедийн суулгацыг DMG MORI тоон удирдлагат машин, багажыг ашиглан үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрлэгчдийн нэг юм. Өнөөдөр тус компанийг дэлхийн 25 гаруй оронд 150 гаруй мэргэжилтэн төлөөлж байна. Тус компанийн олон жилийн туршлага, орчин үеийн үйлдвэрлэлийн технологийг тууштай ашигласны үр дүн Өндөр чанартай бүтээгдэхүүнийг бүтээгдэг бөгөөд үүнд DMG MORI компанийн 19 багаж хэрэгсэлийг ашигладаг байна.“
„HSC 20 linear буюу Өндөр хурдны өрөмдлөгийн төхөөрөмж:
Төгс гадаргууг үйлдвэрлэхэд шаардагдаж байсан үзүүлэлтийг DMG MORI-ийг уг багажаар гүйцэтгэхэд хангалттай болсон байна. Энэ нь анагаах ухааны инженерийн салбарт маш их алдартай бөгөөд төвөгтэй холболтын эд ангиудыг зургаан талаас бүрэн боловсруулахад ашигладаг байна. Пермедика нь 2020 оноос хойш шилбэний хуванцар эд ангиудыг DMG MORI технологиор илүү хэмнэлттэй үйлдвэрлэж байна.“