METABO – Цахилгаан багаж

__________________

Үйлдвэрлэлийн төрөл

Цахилгааны залгууртай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна, компани цахилгааны утасгүй ажлын талбарыг бий болгохоор зорин бүтээгдэхүүнээ хөгжүүлж байна. Компани нь шинэ LiHD батарейтай бүтээгдэхүүн танилцуулсан ба батарей хөгжүүлэх салбарт хөл тавьж цахилгаан холболттой мэт өндөр чадал бүхий, хаа ч хэрэглэж болох бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэж байна. 

Компани 700 гаруй патент болон оюуны өмч эзэмшдэг ба металл боловсруулалт, барилга, засвар зэрэг салбаруудад дэлхийн тэргүүлэгч болсон.

Хүчний багаж үйлдвэрлэгчийн хувьд Metabo нь бүх төрлийн хэрэглээний багажыг үйлдвэрлэхээс гадна хэрэглэгчдийн тусгай хэрэгцээнд нийцүүлэн онцгой бүтээгдэхүүнийг мөн үйлдвэрлэдэг. Metabo-гийн голлох салбаруудад металл боловсруулалт болон хүнд үйлдвэрлэл, барилга болон засварын салбар зэрэг багтана.

METABO

Metabo нь үйлдвэрлэлийн салбарт мэргэжлийн цаxилгаан багажны тэргүүлэгч юм. Эдгээр багажууд нь хамгийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн дээд зэргийн, аюулгүй, чанартай бүтээгдэхүүн гэж хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. 1923 онд Albert Schnitzler Германд хамгийн анхны гар өрмийг бүтээж байсан бөгөөд энэхүү бүтээгдэхүүн нь төмрийн гар өрмийн машин  хэмээн танигдсан байдаг. Энэхүү өрмийн машины нэр нь компаны нэрний үндэс болсон юм. /METAllBOhrer/ Өнөөдөр дэлхий даяар 25 гаруй оронд өөрийн салбартай ба Metabo-гийн бүтээгдэхүүн дэлхийн бүх оронд хэрэглэгдэж, борлуулагдаж байна.