GEDORE = GE (GEbrüder-Ах дүүс) + DO (Dowidat-Овог) + RE (REmscheid-ХОТын нэр)
ГЕДОРЕ БАГАЖААР ДЭЛХИЙН ХААНА Ч БАТАЛГААТАЙ, ИЛҮҮ БҮТЭЭМЖТЭЙ
ГЕДОРЕ нь дэлхийд тэргүүлэгч дээд зэрэглэлийн багаж бөгөөд 1919 оноос хойш Германы Рэмшайд хотод өндөр чанарын, чанартай гар багажийг үе дамжин үйлдвэрлэж байна. ГЕДОРЕ болон түүний охин компаниуд нь дэлхий даяар өндөр чанар, шинэ нээлт, дээд зэргийн гүйцэтгэл, найдвартай байдал, үйлчилгээгээрээ хүчирхэг брэнд болон танигдсан.
ГЕДОРЕ нь 70 гаруй оронд байрлах өөрсдийн төлөөлөгчдөөрөө дамжуулан салбар салбарын харилцагчиддаа өөрсдийн дээд зэргийн багажийг олон жилийн турш хүргэсээр ирсэн. Одоогоор компани нь нийт 16,000 гаруй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.
Энэхүү олон улсын компанийн төв удирдлага Германд байрладаг ба нийт Герман, Бразил, Англи, Австри, Өмнөд Африк зэрэг орнуудад байрлах зургаан үйлдвэртээ 2400 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.
__________________
Цутгах үйлдвэрээс дэлхийн тавцанд
GEDORE-гийн амжилтын түүх 1919 оны 12 сарын 12 онд Германы Ремшайд хэмээх тосгонд эхэлсэн байдаг. Karl, Otto, Willi Dowidat хэмээх ах дуу гурав ямар ч эхлэлтийн хөрөнгөгүй, зөвхөн цөөн хэдэн гар багажтайгаар энэхүү компани эхлэлийг тавьсан байдаг. Тэд өөрсдийн компанийг GEDORE хэмээх нэрийг өөрсдийн овог нэр болон тосгоны нэрийн эхний үсгүүдийг нийлүүлэн өгсөн байдаг.
GEDORE = GE (GEBRÜDER-АХ ДҮҮС) + DO (DOWIDAT-ОВОГ) + RE (REMSCHEID-ХОТЫН НЭР)
__________________
Чанараас амжилт
Dowidat-н ах дүүсийн үйлдвэрлэсэн өндөр чанартай багажнууд тун удалгүй худалдааны болон аж үйлдвэрийн компаниудын дунд танигдаж эхэлсэн. Дэлхийн 1 дүгээр дайны дараах аж үйлдвэрийн хурдацтай өсөлтийн үеэр GEDORE илүү олон нэр төрлийн багажийг авто машины үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэн нийлүүлэх болсон. Тухайн үед тэдний анхны байгуулсан цех нь жижигдэх болж 1926 онд үйлдвэрээ Lüttringhause руу нүүлгэсэн ба одоо ч тэнд компанийн төв байрладаг.
__________________
Орчин үеийн багаж үйлдвэрлэлийн төв цэг
Тун удалгүй GEDORE нь салбартаа өндөр нэр хүндтэй багаж үйлдвэрлэгч болон танигдаж, мэргэжлийн багаж үйлдвэрлэлийн төв цэг болсон байдаг. Үүний нэгэн жишээ нь GEDORE-н 1930-аад онд анхлан танилцуулсан дорцовны багц нь одоо ч хүмүүст “GEDORE nut boxes” (socket sets) хэмээн нэрлэгддэг. Ремшайд дах GEDORE-н үйлдвэр болон үйл ажиллагаа дайны хөлөөс холуур өнгөрч чадсан бөгөөд дайны дараагаар тун удалгүй үйл ажиллагаа дахин эхлүүлсэн байдаг. Дайны дараагаар компани маш хурдацтайгаар өссөн байдаг ба өөрсдийн үйлдвэрлэлийг өсгөж Alu-Dremometer, 1B амтай түлхүүр зэргээр багажны салбарыг хөгжүүлэхэд тэргүүлэх үүргийг гүйцэтгэсэн байдаг.
__________________
Гадаад зах зээлд хөл тавьсан нь
GEDORE компани 1960-аад онд үсрэнгүй хөгжсөн ба хэдийгээр үйлдвэрийн хүчин чадал өсөж байсан хэдий ч зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй л байв. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, хэрэглэгч нартаа илүү ойртох зорилгоор GEDORE компани тухайн үедээ нээлт гэж тооцогдохуйц шинэ стратегийг хэрэглэсэн ба энэ нь гадаадруу үйл ажиллагаагаа тэлэх байв. Шинэ үйлдвэрүүдийг Бразил, Англи, Австри, Өмнөх Африк зэрэг улсуудад байгуулав. Удалгүй борлуулалтын компаниуд ч мөн адил бусад улсуудад байгуулагдсанаар өнөөдөр дэлхийн 70 гаруй оронд төлөөлөгчтэй болоод байна.
ХАЛУУН ДАРХАНЫ ТЕХНОЛОГИ, ХӨГЖИЛ
Gedore нь 150 гаруй жилийн өндөр зэргийн халуун дархны туршлагатай ба Европын хамгийн том гидравлик давтах лантууг үйлдвэрлэлдээ ашигладаг. Үүний дээр өөрсдийн хэвийн үйлдвэртээ хэвээ үйлдвэрлэдэг ба DIN 10243-F стандартын дагуу давталтаа хийдэг. Мөн хэрэглэгчдийн хүсэлтээр DIN 10243-E стандартын дагуу үйлдвэрлэдэг. Өндөр зэрэглэлийн инженерүүд багаж тус бүрийн ажиллагааны ачаалал авах хэсгүүдийг тооцоолон халалтаар бэхжүүлэхээс тохируулах хүртэл үйлдвэрлэлийн бүхий л шатанд хяналт тавьдаг.
ХЭМЖЭЭТЭЙ ЧАНГАЛГААНЫ ТУРШЛАГА, НОУ-ХАУ
2016 онд GEDORE Group Эргэх момент /Drehmoment/ чиглэлээр өөрсдийн хуримтлуулсан бүхий л үйлдвэрлэлийн туршлага, мэдлэгээ нэгтгэн GEDORE Torque хэлтэсийг үүсгэсэн. Энэхүү өндөр туршлага нь Gedore-г тухайн салбарын тэргүүлэгч болгосон ба 0.04-с 60,000 N-м хүртэл автеркнаас хүч өсгөгч хүртэл нэг дор үйлдвэрлэх болсон. Үүнд: Электрон болон энгийн хүчний хэмжигчтэй түлхүүрүүд, автерка, хүч өсгөгч, тестэр, өндөр хүчний хэмжигчтэй чангалагч, батарей, хийн, цахилгаан, болон гидравлик ажилгаатай багажнууд багтана. Мөн DAkks-р баталгаажсан лабораторидоо тохируулах /Calibration/ үйлчилгээг хийж гүйцэтгэдэг.
АВТО, МЕХАНИКИЙН БАГАЖНЫ ИННОВАЦИ
1978 оноос Gedore компани машин үйлдвэрлэл, угсралтын тусгай хэрэгцээний багаж болон автомашины засвар үйлчилгээний багажыг боловсруулан үйлдвэрлэж ирсэн. GEDORE aвтомашины салбарын туршлагаа нэгтгэн 2016 оноос “GEDORE Automotive буюу GEDORE автомашин” охин компанийг байгуулсан бөгөөд Германд болон олон улсад 90 гаруй оновчтой загварын патент эзэмшидэг байна. GEDORE Automotive нь автомашины салбарын онцлог, угсралтын орчинд тохирох, үйлдвэрийн дамжлага бүрийн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд зориулсан мөн төрөл бүрийн авто машины эд ангийн засвар үйлчилгээнд ашиглагдах, үйлчилгээний үр дүнг сайжруулахад зориулсан дээд зэргийн аюулгүйн баталгаатай мэргэжлийн багажыг үйлдвэрлэдэг.