SEPAR FILTER – ТҮЛШНИЙ ШҮҮЛТҮҮР 

Willibrord Lösing Filterproduktion GmbH нь дизель түлшний системийн ус бохирдол механик хольцыг шүүдэг нэмэлт шүүлтүүр сеператор  үйлдвэрлэдэг. Техникийн урт хугацааны, найдвартай ажиллагааг хангаж түлшний системийн элэгдлийг багасгахад гол анхаарлаа хандуулж ажилладаг байна. Ус механик хольцыг шүүх систем шүүлтүүр нь олон жилийн туршлага дээр үүссэн бөгөөд хамгийн үр дүнтэй нэмэлт шүүлтүүр юм. Willibrord Lösing компани SEPAR гэх брэндээр түлшний бохирдол шүүх чиглэлээр олон төрлийн техникийн шийдлүүдийг санал болгодог. 

__________________

Компанийн түүх: Willibrord Lösing Filtertechnik e. K. нь 1955 оны 10-р сард байгуулагдсан.

___________1970 аад онд Герман улсад хоёр салбар, дараа нь Австри улсад нэг салбарыг манай үйлчлүүлэгчдэд иж бүрэн бараа материал, ноу-хаугаар хангах зорилгоор байгуулсан. АНУ-ын Флорида дахь охин компани байгуулахаас өмнө, өөр нэг салбарыг Лейпцигийн ойролцоо 1995 онд байгуулжээ.

___________Зах зээл өсөн нэмэгдэхийн хэрээр бид үйлдвэрлэл, технологио өргөтгөж, бүтээгдэхүүний нэмэлт өөрчлөлтүүдийг хийсээр эрэлт хэрэгцээгээ хангаж ирсэн тул өнөөдөр бид 11000 гаруй бараа материал бүхий иж бүрдлийг бий болгосон байна.

“Бүх зүйлийг нэг эх сурвалжаас” гэсэн уриа үгэнд үнэнч байна.

___________Тус компанийн 1982 оноос хойш үйлдвэрлэж буй бидний шүүлтүүрийн үйлдвэрлэлийн хэмжээ өсөн нэмэгдэж буй нь зах зээлийн эрэлт хэрэгцээний илэрхийлэл юм.

2000 онд энэхүү шүүлтүүрийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр үйлдвэрийн барилгуудыг өргөтгөж, нүүлгэн шилжүүлэх шаардлагатай хэмжээнд хүрсэн байна. 2000 оноос хойш бүх салбар салбаруудтайгаа DIN EN ISO 9001 стандартын дагуу гэрчилгээжсэн болно.