Үйлчилгээ

СУРГАЛТ танилцуулга

Бид засварын газрын механик инженер, засварчидтай өөрсдийн тоноглогдсон машинтай очиж тухайн засварын газрын багажны төлөвлөлт, сонголтыг хэрхэн сайжруулах тал дээр зөвлөгөө өгдөг.

Засварчидтай ажлын талбай дээр биечлэн очиж уулзан хэрэглэж буй багажны талаар санал солилцоход ихэнхи тохиолтолд тухайн багажны ашиглалтын үзүүлэлт, стандартууд ажлын шаардлагад нийцээгүй байдаг.

Багажны сонголтыг ажлын талбар дээр шууд авч очсоноор эцсийн хэрэглэгчийн багажны захиалга оновчгүй байх, тухайн байгууллагын хангамжийн буюу худалдан авалтын хэсэгт гарах эрсдлийг буруулдаг бөгөөд ажлын БҮТЭЭМЖ, ЦАГ ХУГАЦАА, САНХҮҮ-ийн үр ашигт эерэгээр нөлөөлөх боломжийг бий болгодог.

____________

ДАГАЛДАХ үйлчилгээ

Хэрэглэгч дээрх өөрсдийн багажинд зориулж АШИГЛАЛТЫН ЗӨВЛӨГӨӨ, ТОХИРУУЛГА, СУУРЬЛУУЛАЛТ хийж асуудалд ШИЙДЛИЙГ эрэлхийлнэ.

__________

Хүчний хэмжигчтэй түлхүүрний тохиргоо /Calibration/, Сертификатжуулалт

GEDORE Torque үйлдвэрээс хязгаартай чангалагч (Torque) түлхүүрийг 1 жилийн хугацаанд эсвэл 5000 удаа ачаалласан бол дараагийн тохируулга (Calibration) үйлчилгээнд оруулан дахин баталгаажуулж Сертификатжуулах ёстой байдаг. Энэ бол үйлдвэрээс гаргасан хамгийн тохиромжтой мөчлөг юм. 

Тестлэгч багаж / Torque Calibration analyser : Бид монгол дахь тест хийж сертификат гаргадаг багажаа Герман дахь Gedore үйлдвэрт давхар тест хийлгэн баталгаажуулдаг. Харин Герман дахь Gedore үйлдвэр нь Германы үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллага /DAkkS/-аар баталгаажсан байдаг.

ЧПМ ХХК нь уг багажны тохируулга үйлчилгээг баталгаат хугацааны хүрээнд бид үнэгүй, бусад тохиолдолд нэмэгдэл зардалтайгаар хийж өгдөг байгаа. Хэрэв та Gedore Torque ийг худалдаж авсан л бол заавал баталгаат хугацаандаа Torque service ээ хийлгэхийг зөвлөж байна. 

1 жилийн баталгаат хугацаанд зөвхөн Gedore Torque түлхүүрний засвар үйлчилгээ, оношилгоо, тохиргоо /calibration/-ийг бид үнэгүй хийж гүйцэтгэх болно.

__________

DMK 400 Torque wrench 3/4″ -ийн 80-400 Nm – ийн тест /Calibration/ хийсэн сертификат