ТОКАРИЙН БАГАЖ
DORMER PRAMET нь металл боловсруулах салбарын тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд токарийн хутганы үйлдвэрлэл,инженерчлэлийн инноваци, өндөр чанартай үйлдвэрлэлийн шийдлүүдийг дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Бүтээгдэхүүнүүд нь энгийн болон CNC суурь машинд төгс зохицох бөгөөд токарийн хутга, фрезер, өндөр хурдны боловсруулалт зэрэг өргөн хүрээнд өндөр бүтээмж, удаан эдэлгээ, найдвартай ажиллагааг хангадаг.
DORMER PRAMET-ийн Технологийн Давуу Талууд
Судалгаа, хөгжүүлэлтийн манлайлагч – Металл боловсруулах технологийг тасралтгүй шинэчилж, инженерчлэлийн дэвшлийг тодорхойлдог.
Өндөр хурдны боловсруулалт – Хамгийн сүүлийн үеийн карбид, HSS, PVD бүрхүүлт технологи нь илүү нарийвчлалтай, үр ашигтай зүсэлтийг бий болгодог.
Элэгдэлд тэсвэртэй бүрхэлтүүд – Удаан эдэлгээтэй, бат бөх ажиллагаа бүхий багажнууд үйлдвэрлэхэд онцгой анхаардаг.
Industry 4.0 шийдэл – Автоматжуулалт, дижитал удирдлагатай ухаалаг үйлдвэрлэлийн процесс-уудыг нэвтрүүлсэн.
DORMER PRAMET – Дэлхий даяар танигдсан найдвартай түнш
100 гаруй жилийн түүхтэй DORMER PRAMET нь металл боловсруулах үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, инженерүүдийн бүтээмжийг сайжруулах зорилготой дэвшилтэт технологиудыг тасралтгүй хөгжүүлж байна. Нарийвчлал, найдвартай байдал, инноваци нь бидний амжилтын гол түлхүүр бөгөөд металл боловсруулах салбарын ирээдүйг тодорхойлогч манлайлагч хэвээр байна.
__________________
Үйлдвэрлэл
Dormer Pramet чанарыг нэн тэргүүнд тавьж, үйлчлүүлэгчиддээ өндөр стандарт бүхий бүтээгдэхүүн, найдвартай шийдлүүдийг хүргэхийн төлөө ажилладаг. Олон улсын тэргүүлэх ханган нийлүүлэгчийн хувьд, бид үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид тасралтгүй хөрөнгө оруулалт хийж, бүтээгдэхүүнээ салбарын стандартаас давж гарахаар хөгжүүлдэг.
Европ, Өмнөд Америк дахь үйлдвэрүүд нь зорох багаж үйлдвэрлэлийн олон жилийн туршлагатай бөгөөд чадварлаг инженерүүдийн тусгай багууд технологийн нарийвчлал, инновацийг хослуулан өндөр бүтээмж, найдвартай ажиллагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч ажилладаг.
Бид үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлж, хамгийн сүүлийн үеийн шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж, илүү нарийвчлалтай, дэвшилтэт технологиор тоноглогдсон орчин үеийн шийдэлтэй. Энэхүү шинэ үйлдвэр нь бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн хурд, технологийн дэвшлийг шинэ түвшинд гаргахад томоохон ахиц дэвшил болсон.