GUHRING – Зорох багаж

Металл боловсруулах технологийн тэргүүлэгч, инновацийн манлайлагч

GUHRING компани нь 100 гаруй жилийн түүхтэй, металл боловсруулах салбарын дэлхийн тэргүүлэгч бөгөөд инноваци, технологийн хөгжлийг тасралтгүй урагшлуулж буй манлайлагч байгууллага юм. Тэд судалгаа, хөгжүүлэлт, инженерчлэлийн ноу-хау нь металл боловсруулах дэвшилтэт шийдлүүдийг тодорхойлж, үйлдвэрлэлийн шинэ эринг нээж байна.

GUHRING-ийн түүх нь салбарын технологийн хувьсалтай салшгүй холбоотой бөгөөд олон арван жилийн туршид нунтаг металургийн бүрхэлт (coating), материал судлал, боловсруулалтын шинэ арга техникүүдийг хөгжүүлж, олон улсын хэмжээнд металл зоролтийн инженерчлэлийг шинэ түвшинд гаргасаар байна. Судалгаа, шинжилгээнд суурилсан тасралтгүй хөгжүүлэлт нь үйлдвэрлэлийн процессын нарийвчлалыг нэмэгдүүлж, боловсруулалтын гүйцэтгэлийг дээд түвшинд хүргэхэд чиглэгддэг. GUHRING-ийн технологийн инноваци нь зөвхөн материалын хөгжил төдийгүй, үйлдвэрлэлийн автоматжуулалт, дижитал удирдлагатай процесс, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүд зэрэг 4-р үйлдвэрийн хувьсгалын (Industry 4.0) голлох чиглэлүүдийг агуулдаг. Өндөр нарийвчлал, үр ашиг, удаан эдэлгээ зэрэг шалгуурт нийцсэн технологийн шийдлүүдийг бид хөгжүүлж, үйлдвэрлэлийн гүйцэтгэлийг шинэ шатанд гаргах зорилготой.

Factory

1898

онд байгуулагдсан

Uil-ajilgaa

70+

орчим оффис/үйлдвэр

Ajilchid

8000+

гаруй ажилчидтай

Prodact

48+

улсад үйл ажиллагаатай

Сургалт, хөгжлийн төв

GUHRING Academy нь инженер, техникийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын төв бөгөөд зорох багажны үйлдвэрлэл, шинэ технологи, хэрэглээний чиглэлээр мэргэшсэн сургалтуудыг санал болгодог. Энэхүү академи нь инновацийн шийдлүүдийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн боловсрол, судалгааны платформ юм.

Зорох багажны өргөн сонголт

GUHRING компани нь 26 үйлдвэр, 36 үйлчилгээний төвтэй бөгөөд зуун зуун инженер, технологичоор дамжуулан аж үйлдвэрийн салбарын хэрэглэгчдэд найдвартай дэмжлэг үзүүлж байна. Компани нь 35,000 гаруй стандарт багаж үйлдвэрлэдэг. Энэхүү өргөн сонголт нь өндөр чанар, бат бөх байдлыг хангадаг. Мөн тус компани нь инженерийн загвар зургийн дагуу тусгай захиалгат багаж үйлдвэрлэх чадамжтай.

Guhring Материал – Өндөр Бүтээмжтэй, Урт Насжилттай Багаж

Guhring нь өндөр чанартай зорох багажны үйлдвэрлэл болон инновацлаг материалын хөгжүүлэлт дээр тасралтгүй ажилладаг. Боловсруулсан багажны материалууд нь хурдан зорох ган (HSS), кобальт нэмэлттэй хайлш (HSS-Co), карбид (Carbide), поликристалл алмаз (PCD), куб борын нитрид (CBN) зэрэг удаан эдэлгээтэй, өндөр бүтээмжтэй материалаас бүрддэг.

Guhring-ийн дэвшилтэт материалууд

HSS (Хурдан зорох ган) – Уян хатан, стандарт материал, өргөн хэрэглээтэй
HSS-Co (Кобальт нэмэлттэй хайлш) – Өндөр температурын тэсвэрлэх чадвар, элэгдэлд тэсвэртэй
Carbide (Карбид суурьтай материал) – Өндөр хурдны зүсэлт, хатуулаг өндөр
PCD (Поликристалл алмаз) – Зүлгүүрлэг материалд тохиромжтой, урт хугацааны эдэлгээтэй
CBN (Куб борын нитрид) – Хатуу ган болон ширэм боловсруулахад хамгийн тохиромжтой

Яагаад Guhring-ийн багаж хэрэгсэл онцгой вэ?

Өндөр нарийвчлалтай, эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэл, элэгдэлд тэсвэртэй, удаан эдэлгээтэй материал, хамгийн сүүлийн үеийн инновацлаг технологи

Guhring-ийн зорох багажууд нь металл боловсруулах, энгийн болон CNC машинаар, өрөмдлөг (drilling), фрезер (milling), эрээс (threading) зэрэг бусад олон төрлийн боловсруулалтын ажилд өргөн хүрээнд ашиглагддаг. Бид таны үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх хамгийн шилдэг материалын шийдлүүдийг санал болгож байна.

Guhring-ийн дэвшилтэт материалтай багаж хэрэгслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой!

GÜHRING БҮТЭЭГДЭХҮҮН:   

214-91301
Header_Produktseite_Innovationen