📚 ЧПМ Мэдлэг | Судалгаанаас суралцъя №2
Форсункаар түлш хэрхэн дамжин гардаг вэ? 💥💥💥
Форсункын цацах нүхний диаметр ердөө 0.18–0.30 мм. Ийм жижиг нүхээр түлш өндөр даралтаар урсах үед урсгалын хурд огцом нэмэгдэж, тухайн хэсгийн даралт өөрчлөгдөнө. Энэ нь дараагийн дугаарт тайлбарлах кавитац үүсэх үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг.
Судлаачид туршилтад ашигласан форсункын бүтцийг дараах үндсэн хэсгүүдээр тайлбарлажээ.
Форсункын үндсэн бүтэц
➕ Needle — Зүү
Форсункыг нээж, хааж түлшний урсгалыг удирдана.
➕ Needle seat — Зүүний суулт
Форсунк хаалттай үед түлшний урсгалыг битүүмжилнэ.
➕ Sac hole — Түлш хуримтлагдах хөндий
Зүү нээгдэхэд түлш энэ хөндийд орж, цацах нүх рүү дамжина.
➕ Spray hole — Цацах нүх
Түлшийг өндөр хурдтайгаар шаталтын камер руу тоосруулж цацна.
Түлш дараах замаар дамжина:
Common Rail → Зүүний суудал → Түлш хуримтлагдах хөндий → Цацах нүх → Шаталтын камер
Түлш маш жижиг огтлолтой цацах нүхээр дамжин гарах үед урсгалын хурд огцом нэмэгдэж, даралт орон зайн хувьд өөрчлөгдөнө. Судлаачид чухам энэ хэсэгт кавитац хэрхэн үүсэж, нэмэгдэж байгааг өндөр нарийвчлалтайгаар ажигласан байна.
📖 Дараагийн дугаарт: Кавитац гэж юу вэ? Яагаад форсункын цацах нүхний ханын дагуу үүсдэгийг судалгааны үр дүнд үндэслэн тайлбарлана.
📖 Эх сурвалж: Badock, Wirth, Fath & Leipertz (1999), Investigation of cavitation in real size diesel injection nozzles. International Journal of Heat and Fluid Flow.
Чанараар бүтээмжийг өсгөнө.
📞 7010 4883
🌐 www.bagaj.mn
#ЧПММэдлэг #Кавитац #Форсунк #CommonRail #Инженерчлэл #ЧПМ

(Feed )

