УР ЧАДВАР БАЙХАД, БАГАЖ БУСДЫГ ГҮЙЦЭТГЭНЭ 💥💥💥
ЧПМ ХХК нь WorldSkills Shanghai 2026 Дэлхийн ур чадварын 48 дахь удаагийн уралдаанд оролцох Монгол Улсын үндэсний багийн CNC токарийн мэргэжлийн бэлтгэлийг уламжлал ёсоор дэмжин, хамтран ажиллаж байна.
CNC токарийн төрөлд оролцох тамирчны бэлтгэлийг үйлдвэрлэлийн бодит орчинд ашиглагддаг мэргэжлийн багаж, хэмжих хэрэгслээр ханган, бэлтгэл сургуулилтыг хамтран зохион байгууллаа. Мөн Дэлхийн ур чадварын уралдаанд ашиглах мэргэжлийн багажаар дэмжин ажиллаж байна.
➕ CNC токарийн төрөл
➕ Зорох багаж — DORMER PRAMET, GÜHRING
➕ Хэмжих багаж — MITUTOYO
➕ Мэргэжлийн бэлтгэл, дадлагын дэмжлэг
Мөн Монгол Улсын үндэсний багаа дэмжиж, WorldSkills Shanghai 2026 уралдааны үйл ажиллагаатай танилцан, туршлага судлах ЧПМ ХХК-ийн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр буюу 9 дүгээр сарын 21-ний өдөр Шанхай хотыг зорилоо. 🇲🇳✈️🇨🇳
Монгол Улс энэ удаагийн Дэлхийн ур чадварын уралдаанд 12 мэргэжлээр оролцож байна. Монгол Улсын үндэсний багийн нийт оролцогч, экспертүүддээ өндөр амжилт хүсье! Ур чадвар, мэдлэг, хичээл зүтгэлээрээ Монгол Улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөөрэй. 🇲🇳
www.worldskills.org
Ур чадвар байхад сайн багаж ажлын ихэнхийг хийнэ.
ЧПМ ХХК
🌐 [www.bagaj.mn]
📞 7010 4883
#ЧПМ #WorldSkillsMongolia #WorldSkillsShanghai2026 #CNCTurning #DormerPramet #Guhring #Mitutoyo #МэргэжлийнБоловсрол #УрЧадвар

(Feed )

