WorldSkills Shanghai 2026 | DERATECH үйлдвэртэй танилцлаа 💥💥💥
WorldSkills Shanghai 2026 уралдааны хүрээнд ЧПМ ХХК-ийн төлөөлөгчид Бельгийн DERATECH Group-ийн Шанхай дахь үйлдвэрлэл, технологийн төвөөр зочилж, CNC нугалагч машины үйлдвэрлэлийн технологи, чанарын хяналт, инженерчлэлийн шийдлүүдтэй танилцлаа.
Тус үйлдвэр нь сургалтын байгууллага, МСҮТ, политехник коллежид ашиглах боломжтой жижиг оврын CNC нугалагчаас эхлээд хүнд үйлдвэрийн зориулалттай 1500 тонн хүртэл хүчин чадалтай, захиалгын шаардлагаар 12 м хүртэл ажлын урттай нугалах шийдэл үйлдвэрлэх инженерийн боломжтой.
Үйлдвэрлэлийн явцад машины үндсэн хийцийн гагнуурыг робот системээр гүйцэтгэж, өндөр нарийвчлал, тогтвортой чанарыг хангах технологи ашиглаж байгаа нь онцлог байлаа.
Нугалах машины хүчин чадлыг зөв сонгоход зөвхөн материалын урт бус, материалын зузаан, суналтын бат бэх болон V-матрицын хэмжээ чухал нөлөөтэй.
Жишээлбэл:
➕ Rm ≈ 450 N/mm² бат бэхтэй ган
➕ 6 мм зузаан
➕ 1 метр нугалах урт
➕ 90° air bending
➕ V ≈ 50 мм матриц ашиглах үед
ойролцоогоор 48 тонн нугалах хүч шаардлагатай байдаг.
DERATECH-ийн бүтээгдэхүүний хүрээ нь сургалтын лабораториос эхлээд уул уурхай, металл хийц, машин үйлдвэрлэл, хүнд үйлдвэрийн механик цех хүртэл хэрэглэгчийн шаардлагад тохируулан шийдэл боловсруулах боломжтойгоороо онцлог юм.
ЧПМ ХХК
🌐 [www.bagaj.mn]
📞 7010 4883
#ЧПМ #DERATECH #WorldSkillsShanghai2026 #CNC #PressBrake #МеталлБоловсруулалт






(Feed )

