MATO – Тосолгооны хэрэгсэл
1906 онд анхлан дэгээний үйлдвэрлэлээр бизнесийн гараагаа Франкфурт хотод эхэлсэн байна. 20 жилийн дараа бараа бүтээгдэхүүний нэр төрлөө өргөтгөн багс, тосолгооны сав үйлдвэрлэн эхэлж байжээ.
2 жилийн дараагаар гар товуд шахагч, тосолгооны хошуу зэргийг зах зээлд анхлан гаргасан. Үүний дараагаар үйл ажжиллагааны чиглэлээ тос тосолгооны хэрэгсэлийн үйлдвэрлэл болгосон. MATO тосолгооны багаж хэрэгслүүд нь тос тосолгооны материалуудыг ашиглалтын горимын дагуу тохирсон хэмжээгээр нь зөв ашиглахад зориулагдсан, ашиглахад хялбар, хурдан, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан бүтээгдэхүүн юм.
Одоогоор Мато нь үндсэн 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг: Тос тосолгоо ба Туузан дамжуурагны засвар үйлчилгээ.
__________________
Инноваци
Mato-ийн шинэлэг бүтээгдэхүүнүүд нь туузан дамжуулагчийн засвар үйлчилгээ болон тослох материалын харилцан үйлчлэлийн ахиц дэвшлийг бий болгодог юм. Мөн бид техникийн стандартуудыг боловсруулж, хэрэглэгчдэд шинэлэг, илүү бүтээмжтэй боломжуудыг санал болгодог. Шинэ технологи, өндөр бүтээмжтэй бүтээгдэхүүн хөгжүүлэх, техникийн санаануудаа хурдан хэрэгжүүлэх нь хэрэглэгчтэйгээ нягт хамтран ажиллах бидний философи юм.
__________________
Чанар
Манай бүтээгдэхүүнүүд нь аюулгүй байдалын өндөр хэрэгжүүлэлттэй салбарт өргөн хэрэглэгддэг бөгөөд хэрэглэгчиддээ жигд, үр ашигтай ажиллах баталгаа болдог. 1998 оноос хойш MATO нь DIN EN ISO 9001 стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн бөгөөд үүнд бидний удирдамжийг тусгасан болно: Ажилтан бүр чанарын төлөө хамтдаа хариуцлага хүлээж, Тэг-Алдаа-Зарчим үйлчилнэ. Манай ханган нийлүүлэгчид манай чанарын удирдлагын тогтолцоонд багтдаг.
__________________
Гадаад худалдаа
Оффенбах хотод байгуулагдсанаас хэдхэн жилийн дараа тус компани ойролцоох улс орнуудад экспорт хийж эхэлжээ. Өнөөдөр бид дэлхий даяар Англи, Франц, Испани, АНУ, Австрали, Өмнөд Африк, Сингапур, Украйн, Орос, Хятад дахь салбар компаниудтай, мөн бусад улс оронд ерөнхий импортлогч, агентлагуудтай.