WorldSkills Shanghai 2026 | GEDORE Shanghai 💥💥💥
WorldSkills Shanghai 2026 хөтөлбөрийн хүрээнд ЧПМ ХХК-ийн төлөөлөгчид 9 дүгээр сарын 23-ны өдөр Шанхай хотод байрлах ХБНГУ-ын GEDORE үйлдвэрийн салбарт зочилж, мэргэжлийн багажны засвар үйлчилгээ, тохируулга, баталгаажуулалтын чиглэлээр туршлага солилцлоо.
БНХАУ нь GEDORE брэндийн бүтээгдэхүүний дэлхийн томоохон зах зээлүүдийн нэг юм. Шанхай дахь тус төв нь GEDORE-ийн БНХАУ дахь албан ёсны зөвшөөрөлтэй засвар үйлчилгээ, тохируулга, баталгаажуулалтын төв бөгөөд мушгих моментын багажийг автомат системээр шалгах, тохируулах, баталгаажуулах дэвшилтэт технологитойгоороо онцлог байлаа.
➕ GEDORE мэргэжлийн багажны засвар үйлчилгээний үйл явцтай танилцав
➕ Мушгих моментын багажны тохируулга, баталгаажуулалтын системийг үзэж судлав
➕ Автомат шалгалт, тохируулга, баталгаажуулалтын тоног төхөөрөмж, технологитой танилцав
➕ Багажны хадгалалт, сервис үйлчилгээний зохион байгуулалтын туршлагаас судлав
➕ Цаашдын техникийн хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов
Мэргэжлийн багажны чанар зөвхөн үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүй. Тогтмол шалгалт, мэргэжлийн засвар үйлчилгээ, тохируулга, баталгаажуулалт нь багажны нарийвчлал, найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг урт хугацаанд хадгалах үндэс юм.
ЧПМ ХХК
🌐 [www.bagaj.mn]
70104884
#ЧПМ #GEDORE #WorldSkillsShanghai2026 #МэргэжлийнБагаж #ЧПММэдлэг



(Feed )

