Хатуулагийн хэмжилт бол чанарын үндсэн хууль 💥💥💥

Хатуулагийн хэмжилт бол чанарын үндсэн хууль 💥💥💥

Материалын хатуулаг нь эд ангийн элэгдэлд тэсвэрлэх чадвар, бат бөх чанар, ашиглалтын хугацааг тодорхойлдог хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Ялангуяа илчийн боловсруулалт, өнгөлгөө, бүрхүүл хийсний дараах хатуулагийн хэмжилт нь бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах үндсэн алхам болдог.

Хатуулагийн хэмжилтийн үед тусгай индентороор материалын гадаргууд тодорхой ачаалал өгч, үүссэн дардсын хэмжээг үнэлдэг.

MITUTOYO-ийн Vickers болон Rockwell хатуулаг хэмжих төхөөрөмжүүд нь металл, болон металл бус олон төрлийн материалд олон улсын стандартын дагуу нарийвчлалтай хэмжилт хийх боломжийг олгодог. Харин автоматжуулсан хэмжилтийн системүүд нь хэмжилтийн хугацааг богиносгож, үр дүнгийн давтагдах чадварыг сайжруулан, хүний алдааг бууруулснаар чанарын хяналтын процессыг шинэ түвшинд хүргэнэ.

➕ Vickers болон Rockwell аргаар стандартын дагуу хэмжилт хийх боломжтой
➕ Илчийн боловсруулалт, бүрхүүл болон гадаргуугийн боловсруулалтын дараах чанарын хяналтад тохиромжтой
➕ Автоматжуулсан системээр хэмжилтийн хугацааг богиносгоно
➕ Хүний алдааг бууруулж, үр дүнгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ
➕ Гологдол бууруулж, бүтээгдэхүүний чанарт итгэх итгэлийг нэмэгдүүлнэ

#ЧПММэдлэг: Vickers арга нь алмаазан пирамид хэлбэртэй инденторыг материалын гадаргууд тодорхой хүчээр дарж үүссэн дардсын диагоналын уртыг хэмждэг.
Rockwell арга нь инденторыг хоёр үе шаттай ачааллаар дарж, үүссэн нэвтрэлтийн гүнийг шууд хэмждэг.

MITUTOYO брэндийн албан ёсны дистрибьютер – ЧПМ ХХК

📞 7010 4883
🌐 www.bagaj.mn
📧 info@bagaj.mn

#MITUTOYO #ЧПМ #ХэмжилтийнТехнологи #ХатуулагийнХэмжилт #ЧанарынХяналт #bagajmn

(Feed )

🔗 Facebook-д үзэх

Related Posts