🇩🇪 GEDORE | ОЛОН ҮЙЛДЭЛТ ДОРЦОВ, БИТНИЙ ТҮРГЭН ИШНИЙ ИЖ БҮРДЭЛ 💥💥💥

🇩🇪 GEDORE | ОЛОН ҮЙЛДЭЛТ ДОРЦОВ, БИТНИЙ ТҮРГЭН ИШНИЙ ИЖ БҮРДЭЛ 💥💥💥

Нэг жижиг багаж, таван өөр боломж! 🔧

Боолт, эрэг чангалах зай хязгаарлагдмал үед олон багаж сольж цаг алдах шаардлагагүй.

GEDORE 671 M-003 нь 1/4″ хэмжээтэй бит болон дорцовтой ажиллах боломжтой, 180° өнцгөөр эргэдэг толгойтой, олон үйлдэлт түргэн ишний иж бүрдэл юм.

Ердөө 3 эд ангиас бүрдэх энэхүү иж бүрдэл нь засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн угсралт, нарийн механикийн ажилд тохиромжтой.

➕ 5 үйлдэл, 1 багаж – Битний түргэн иш, 1/4″ дорцовны түргэн иш, Т хэлбэрийн бариул, өнцөг тохируулах толгой, уртасгагч гэсэн таван зориулалтаар ашиглана.
➕ 180° эргэдэг толгой – Товчлуурын тусламжтай толгойн өнцгийг хурдан, нарийвчлалтай тохируулж, хүрэхэд хүндрэлтэй боолт, эрэгтэй ажиллана.

➕ 65 Нм хүртэл мушгих момент – Авсаархан хэмжээтэй ч өндөр ачаалал даах зориулалттай. Бариулын үзүүрийн ажлын байрлалд 50 Нм хүртэл мушгих момент дамжуулна.
➕ 1/4″ бит болон дорцов – Нэг түргэн ишээр хоёр төрлийн багаж ашиглах боломжтой.
➕ Уртасгагчтай хийц – Гүн байрлалтай, хүрэхэд хүндрэлтэй боолт, эрэгтэй ажиллахад хялбар.
➕ Авсаархан 3 хэсэгтэй иж бүрдэл – Зориулалтын тогтоогчтой тул багажийг эмх цэгцтэй хадгалж, авч явахад тохиромжтой.

🔧 GEDORE 671 M-003 – Бага зайд олон үйлдэл, нэг багажинд илүү боломж!

💥 GEDORE брэндийн албан ёсны дистрибьютер – ЧПМ ХХК
📞 7010 4883
🌐 [www.bagaj.mn](http://www.bagaj.mn)
📧 [info@bagaj.mn](mailto:info@bagaj.mn)

#GEDORE #GEDORETools #BitRatchet #ChPM #bagajmn

(Feed )

🔗 Facebook-д үзэх

Related Posts