📚 ЧПМ Мэдлэг | Судалгаанаас суралцъя
“Кавитац ба дизель форсунк” 8 цуврал нийтлэлээ хүргэж дууслаа. 💥💥💥
ЧПМ ХХК нь Badock, Wirth, Fath & Leipertz нарын 1999 онд International Journal of Heat and Fluid Flow сэтгүүлд нийтлүүлсэн Investigation of cavitation in real size diesel injection nozzles эрдэм шинжилгээний өгүүллийг зохих оюуны өмчийн эрхийн хүрээнд ашиглан, судалгааны үр дүнг инженер, техникийн ажилтнуудад ойлгомжтой хэлбэрээр 8 цуврал пост болгон хүргэлээ.
Энэхүү цувралаар бид бодит хэмжээтэй дизель форсункын дотор явагдах маш богино хугацааны процессыг судалгааны бодит дүрслэл, үр дүнд тулгуурлан тайлбарласан.
➕ Кавитац гэж юу вэ?
➕ Форсункын хаана, хэрхэн үүсдэг вэ?
➕ Кавитацын бүс цацах нүхний ханын дагуу хэрхэн тархдаг вэ?
➕ Кавитац үүссэн үед шингэн түлшний үндсэн урсгал хэрхэн хадгалагддаг вэ?
➕ Форсункаас гарсны дараа түлшний цацалт хэрхэн задардаг вэ?
➕ Форсункын дотор үлдсэн хийн бөмбөлөг дараагийн цацалтад хэрхэн нөлөөлдөг вэ?
8 цувралын хүрээнд хуваалцсан мэдээллийг нэгтгэн “Кавитац ба дизель форсунк” сургалтын материал болгон боловсрууллаа.
Бидний зорилго зөвхөн бүтээгдэхүүн танилцуулах бус. “ЧПМ Мэдлэг”-ээр дамжуулан инженерчлэл, засвар үйлчилгээний ард орших шинжлэх ухаан, судалгаанд суурилсан мэдлэгийг эх сурвалжтайгаар түгээж, мэргэжлийн мэдлэг, чанарын ухамсрыг нэмэгдүүлэхийг зорьдог.
📖 Эх сурвалж: Badock, Wirth, Fath & Leipertz (1999), Investigation of cavitation in real size diesel injection nozzles. International Journal of Heat and Fluid Flow, 20, 538–544.
Чанараар бүтээмжийг өсгөнө.
📞 7010 4883
🌐 [www.bagaj.mn]
#ЧПММэдлэг #СудалгаанаасСуралцъя #Кавитац #Форсунк #CommonRail #Инженерчлэл #ЧПМ

(Feed )

