CNC Токарь Фрезерийн дэлхийн аварга болно

2022 оны 10-р сард Шанхай хотод болох байсан Дэлхийн ур чадвар 46 дахь Worldskills тэмцээн цар тахлын нөхцөл байдлаас болон цуцлагдан тусгай зохион байгуулалтаар 16 улсад хуваан зохион байгуулж байна. CNC Токарь Фрезерийн төрөл ХБНГУ-ын ЛЕОНБЕРГ хотод 2022 оны 10-р сарын 6 -16 хооронд болохоор болсон байна.

2019 онд ОХУ-ын Казань хотод болсон тэмцээнд DMG MORI компаниас 50 гаруй CNC Токарь Фрезерийн суурь машин болон бусад арга хэмжээг спонсороор оролцсон байна. Mанай улс 2015 онд ХБНГУ-ын санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ээс хэрэгжүүлж буй мэргэжлийн боловсролыг дэмжих төслийн хүрээнд есөн мэргэжлээр анх оролцож эхэлжээ. Mеталл боловсруулалт инженерчлэлийн холбоос МСҮТ болон Политехник коллежийн оюутнууд дунд “Монгол ур чадвар CNC Токарь” тэмцээнийг зохион байгуулан шалгарсан оюутныг Worldskills-д бэлдэн оролцуулж байгаа нь олон улсын хэмжээнд бэлтгэгдсэн өндөр ур чадвартай CNC токарьчны тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.dmgmori.com, www.worldskills.org зэрэг цахим хуудас болон www.mefed.mn Mеталл боловсруулалт инженерчлэлийн холбооноос авна уу.

Related Posts