- 2022-10-28
- By: Buyanjargal
- in: Технологи
T8430 PVD бүрхэцтэй хатуу хайлшуудийг бүх төрлийн цэвэр болон бохир зоролтуудад
ашиглахад тохиромжтой бөгөөд ялангуяа хүнд нөхцөлийн зоролтонд бүтээмж өндөртэй
элэгдэлд тэсвэртэй байна.
Ирээдүйд T8430 нь дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг хатуу хайлш болох бөгөөд
Чехийн Шумперк хотын Прамет үйлдвэрийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтнүүд уг
хайлшыг ган, цутгамал ган, ширэм, зэвэрдэггүй ган болон легиржүүлсэн ган зэргийн
материал боловсруулахад зориулж зохион бүтээжээ.
Олон давхраг PVD бүрхэцтэй T8430 хатуу хайлшыг бидний түгээмэл ашиглаж сурсан
T8330-тай харьцуулахад хоёроос гурав дахин илүү урт хугацаагаар ашиглагдсан бөгөөд
ялангуяа Инконель, Стеллит болон бусад боловсруулахад хүндрэлтэй материалууд дээр
боловсруулалт хийхэд илүү үр дүнтэй байсан байна.