🇲🇳🇩🇪 ЧПМ ХХК | ГЕРМАНЫ TÜV NORD БАЙГУУЛЛАГЫН ОЛОН УЛСЫН 3 ГЭРЧИЛГЭЭГ БЕРЛИН ХОТНОО ГАРДАН АВЛАА 🏆
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Берлин хотноо зохион байгуулагдсан Монгол–Германы бизнес форумын үеэр ЧПМ ХХК Германы нэр хүнд бүхий TÜV NORD байгууллагын олон улсын 3 стандартын гэрчилгээг гардан авлаа.
Эдгээр гэрчилгээ нь манай байгууллага чанар, байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог хэрэгжүүлж буйг баталгаажуулж байна.
✅ ISO 9001 – Чанарын менежментийн тогтолцоо
✅ ISO 14001 – Байгаль орчны менежментийн тогтолцоо
✅ ISO 45001 – Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
Энэхүү үйл явдал нь ЧПМ ХХК-ийн чанар, стандарт, инженерчлэл, мэргэжлийн ур чадвар, хариуцлагыг эрхэмлэн ажиллаж ирсэн бодлогын нэгэн чухал үр дүн юм. Чанарыг Германы түншүүдээсээ суралцсан бид түүнийхээ гэрчилгээг Германы байгууллагаас, Германы нийслэлд гардан авсан нь онцгой давхцал, нэр төрийн хэрэг боллоо.
Монгол, Германы эдийн засгийн хамтын ажиллагаа уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, дэвшилтэт технологи, инженерчлэл болон мэргэжлийн боловсролын чиглэлээр өргөжиж буй энэ үед ЧПМ ХХК Германы технологи, инженерийн шийдэл, чанарын стандартыг Монголын үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоо тууштай хэрэгжүүлж байна.
Бидний хувьд чанар гэдэг нь зөвхөн бүтээгдэхүүний үзүүлэлт бус, байгууллагын соёл, инженерийн мэдлэг, мэргэжлийн хариуцлага, аюулгүй ажиллагаа, байгаль орчинд хандах хандлага, хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээний найдвартай байдлын цогц ойлголт юм.
Итгэл, хамтын ажиллагаа үзүүлсэн Германы түншүүд, үйлдвэрүүддээ, Германы туршилт, баталгаажуулалтын TÜV NORD байгууллагад, биднийг хөтөлсөн “Эконэйшнл” ХХК-д болон энэ амжилтыг бүтээсэн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа!
🇲🇳🇩🇪 Бид Монгол–Германы инженерчлэл, технологи, чанарын хамтын ажиллагааг өргөжүүлж, бизнесийн түншлэлийг хөгжүүлэн, аж үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байх болно.
ЧПМ ХХК – Чанараар бүтээмжийг өсгөнө.
📞 7010 4883
🌐 www.bagaj.mn
📧 info@bagaj.mn
#ЧПМ #TÜVNORD #ISO9001 #ISO14001 #ISO45001 #МонголГерман #ЧанараарБүтээмжийгӨсгөнө #Инженерчлэл #ЧанарынСоёл



(Feed )

