📚 ЧПМ Мэдлэг | Судалгаанаас суралцъя №3

📚 ЧПМ Мэдлэг | Судалгаанаас суралцъя №3
Кавитац гэж юу вэ? 💥💥💥

Форсункын цацах нүхээр түлш өндөр хурдтай урсах үед урсгалын зарим хэсгийн статик даралт огцом буурдаг. Хэрэв энэ даралт түлшний уурших даралтаас бага болбол шингэн түлшний тодорхой хэсэг ууршин бичил хэмжээний уурын хөндий (кавитац) үүсдэг.

Энэхүү судалгаанд лазерын дүрслэлийн аргаар бодит хэмжээтэй Common Rail форсункын доторх кавитацыг ажиглахад дараах үр дүн гарчээ.

Судалгааны гол ажиглалтууд

➕ Кавитац нь цацах нүхний ханын дагуу нимгэн давхарга хэлбэрээр үүсдэг.

➕ Зарим үед дан кавитацын бөмбөлөг ажиглагдсан.

➕ Кавитац үүссэн ч цацах нүх бүхэлдээ хөөсөөр дүүрээгүй.

➕ Форсункын төв хэсгээр тасралтгүй шингэн түлшний урсгал хадгалагдсан байна.

Энэ нь өмнө нь дэвшүүлж байсан “цацах нүх бүхэлдээ хөөсөөр дүүрдэг” гэсэн таамгийг энэхүү туршилтаар батлаагүй бөгөөд харин кавитац цацах нүхний ханын дагуу төвлөрдөг болохыг харуулжээ.

💡 Кавитац нь агаарын бөмбөлөг биш.
Энэ нь урсгалын даралт огцом буурахад шингэн түлш өөрөө ууршин үүсгэдэг бичил хэмжээний уурын хөндий юм.

📖 Дараагийн дугаарт: Кавитац ердөө 20 микросекундийн дотор хэрхэн үүсэж, ханын дагуу маш богино хугацаанд хэрхэн нэмэгддэгийг судалгаанд үндэслэн тайлбарлана.

📖 Эх сурвалж: Badock, Wirth, Fath & Leipertz (1999), Investigation of cavitation in real size diesel injection nozzles. International Journal of Heat and Fluid Flow.
📖Зурагт бодит хэмжээтэй Common Rail форсункын цацах нүхний доторх урсгал болон кавитацын үүсэл, хөгжлийг лазерын дүрслэлийн аргаар ажигласан судалгааны үр дүнг харуулжээ.
Зурагт байгаа 300–3230 μs нь форсунк нээгдсэнээс хойш өнгөрсөн хугацааг илэрхийлнэ.
μs (микросекунд) нь секундын саяны нэг (10⁻⁶ секунд)-тэй тэнцэх хугацааны нэгж юм. Энэхүү дараалсан дүрслэлээс кавитац форсункын цацах нүхний дотор ердөө 3.23 миллисекундийн хугацаанд хэрхэн үүсэж, хөгжиж байгааг ажиглаж болно.

📞 7010 4883
🌐 www.bagaj.mn

#ЧПММэдлэг #Кавитац #Форсунк #CommonRail #Инженерчлэл #ЧПМ

(Feed )

🔗 Facebook-д үзэх

Related Posts