📚 ЧПМ Мэдлэг | Судалгаанаас суралцъя №4
Форсунк нээгдэхэд кавитац хэрхэн өөрчлөгддөг вэ? 💥💥💥
№3-т кавитац гэж юу болох, цацах нүхний ханын дагуу үүсдэгийг тайлбарласан. Харин энэ удаа форсунк нээгдэхээс хаагдах хүртэлх хэдхэн миллисекундэд зүүний хөдөлгөөн, түлшний урсгал болон кавитац хэрхэн өөрчлөгдөж байгааг судалгааны дараалсан дүрслэлээс харж болно.
Судлаачид Rail даралтыг 25 MPa, камерын даралтыг 1.5 MPa нөхцөлд бодит хэмжээтэй форсункын доторх кавитацыг хугацааны өөр өөр агшинд ажиглажээ.
➕ 300 μs – форсунк идэвхжсэний дараах эхний агшин
➕ 380–400 μs – зүү өргөгдөж, түлш цацах нүх рүү дамжих урсгал өөрчлөгдөнө
➕ 800–2200 μs – зүү илүү нээгдэж, цацах нүхний ханын дагуу кавитацын давхарга тод ажиглагдана
➕ 3200–3230 μs – форсунк хаагдах үеийн урсгалын өөрчлөлтийг дараалсан агшнуудаар харуулжээ
💡 Энэ зураг юуг харуулж байна вэ?
Кавитац нь форсункын ажиллагааны турш тогтсон нэг хэлбэртэй байдаггүй. Зүүний хөдөлгөөн болон цацах нүхээр дамжих түлшний урсгал өөрчлөгдөхийн хэрээр кавитацын байдал мөн хугацааны маш богино агшнуудад өөрчлөгдөж байна.
Зураг дахь 300–3230 μs нь форсункыг идэвхжүүлснээс хойших хугацааг илэрхийлнэ. 3230 μs = 3.23 миллисекунд буюу зурагт үзүүлсэн бүх процесс ердөө хэдхэн миллисекундийн дотор явагдаж байна.
📷 Зураг 9: Тогтворжоогүй даралтын нөхцөл дэх цацах нүхний кавитац. Туршилтын нөхцөл: Rail даралт 25 MPa, камерын даралт 1.5 MPa, форсункын идэвхжүүлэх хугацаа 2 ms, цацах нүхний диаметр 0.20 mm, урт 1.0 mm.
📖 Дараагийн дугаарт: Кавитац үүссэн ч цацах нүх яагаад бүхэлдээ уураар дүүрдэггүй вэ? Төв хэсгээр шингэн түлшний үндсэн урсгал хэрхэн хадгалагддагийг судалгааны үр дүнд үндэслэн тайлбарлана.
📖 Эх сурвалж: Badock, Wirth, Fath & Leipertz (1999), Investigation of cavitation in real size diesel injection nozzles. International Journal of Heat and Fluid Flow, 20, 538–544.
Чанараар бүтээмжийг өсгөнө.
📞 7010 4883
🌐 www.bagaj.mn
#ЧПММэдлэг #Кавитац #Форсунк #CommonRail #Инженерчлэл #ЧПМ

(Feed )

