📚 ЧПМ Мэдлэг | Судалгаанаас суралцъя №1
Форсункын дотор юу болдгийг эрдэмтэд хэрхэн судалсан бэ? 💥💥💥
Дизель хөдөлгүүрийн форсункын нүх ердөө 0.18–0.30 мм диаметртэй. Энэ жижиг нүхээр түлш маш өндөр хурдтай урсдаг тул дотор нь яг юу болж байгааг энгийн аргаар ажиглах боломжгүй.
Тиймээс инженерүүд олон жилийн турш форсункын доторх урсгал, кавитацын үзэгдлийг бодит нөхцөлд нь судлахыг зорьж иржээ.
Бид энэ удаагаас эхлэн “ЧПМ Мэдлэг” булангийн 8 цувралаар “Elsevier” хэвлэлийн “International Journal of Heat and Fluid Flow” сэтгүүлд нийтлэгдэж, хянан магадалсан (peer-reviewed) эрдэм шинжилгээний өгүүлэлд үндэслэн дизель форсункын дотор кавитац хэрхэн үүсэн нэмэгдэж, улмаар түлшний цацалтын процесст хэрхэн нөлөөлдөгийг тайлбарлах болно.
Robert Bosch GmbH болон Friedrich-Alexander University Erlangen–Nürnberg-ийн судлаачид бодит хэмжээтэй Common Rail форсунк дээр кавитацыг шууд ажиглах туршилт хийсэн.
Судалгаанд:
➕ Форсункын металл хошууг тунгалаг материалаар хийсэн туршилтын загвараар сольсон
➕ Common Rail системээр дизель түлштэй ижил физик шинж чанартай туршилтын тос шахсан
➕ Лазерын гэрлийн нимгэн хавтгайгаар форсункын доторх урсгалыг дүрсэлсэн
➕ Өндөр хурдны камераар микросекундийн өөрчлөлтийг бүртгэсэн
Судалгааны гол зорилго:
✔ Кавитац яагаад үүсдэг вэ?
✔ Кавитац форсункын хаана үүсдэг вэ?
✔ Хэдий хугацаанд нэмэгддэг вэ?
✔ Форсунк бүхэлдээ хөөсөөн бөмблөгөөр дүүрдэг үү?
✔ Эсвэл түлшний үндсэн урсгал тасралтгүй хадгалагддаг уу? гм олон асуултад туршилтаар хариулт олохыг зорьсон байна.
📖 Дараагийн дугаарт: Форсункын бүтэц, түлш хэрхэн дамжин урсаж, яагаад цацах нүхэнд урсгалын хурд огцом нэмэгддэгийг тайлбарлана
📖 Эх сурвалж: Badock, Wirth, Fath & Leipertz (1999), Investigation of cavitation in real size diesel injection nozzles. International Journal of Heat and Fluid Flow.
Чанараар бүтээмжийг өсгөнө.
📞 7010 4883
🌐 www.bagaj.mn
#ЧПММэдлэг #Кавитац #Форсунк #CommonRail #HeatAndFluidFlow #Инженерчлэл #ЧПМ

(Feed )

