ЭРЭЭС СЭРГЭЭХ МЭРГЭЖЛИЙН ШИЙДЭЛ💥💥💥
Техник, тоног төхөөрөмжийн шпильк болон боолтын эрээс буруу угсралт, хазгай амсуулах, цохилт шүргэлт зэрэг шалтгаанаар гэмтэх тохиолдол элбэг байдаг. GEDORE KLANN “THREAD RESET” эрээс сэргээх хэрэгсэл нь ийм гэмтсэн эрээсийг анхны хэлбэрт нь сэргээх зориулалттай мэргэжлийн шийдэл юм.
Энгийн плашки шиг металлыг зорж үртэс гаргахгүйгээр, хос булаар шахан хэлбэржүүлэх аргаар эрээсийг сэргээдэг тул шпильк болон боолтын бат бөх чанар бүрэн хадгалагдана. Мөн гадаргууг дахин нягтаршуулж өгдөг давуу талтай.
Компакт хийцтэй тул тоног төхөөрөмж, машин, механизм дээр нь шууд ашиглана.
➕ Эрээсийг зорохгүй сэргээнэ
➕ Эрээсний бат бөх чанарыг хадгална
➕ Гадаргууг дахин нягтаршуулна
➕ Шууд ашиглах боломжтой компакт хийц
➕ Стандарт төрлийн бүр эрээсийг сэргээнэ
➕ M12x1.25 / M12x1.5 / M14x1.5 / M22x1.5 зэрэг маш олон төрлийн эрээсийн алхмын сонголттой
Засварын хугацааг багасгаж, шпильк болон боолт солих шаардлагыг бууруулах ухаалаг шийдэл.
https://youtu.be/-dA3qDBdFKQ?si=A1jRgyCKpjF6IsF5
💥 GEDORE брэндийн албан ёсны дистрибьютер – ЧПМ ХХК
📞 7010 4883
🌐 [www.bagaj.mn]
#ЧПМ_Мэдлэг:
Эрээсийн алхам (Thread Pitch) гэдэг нь нэг эрээсийн оройгоос дараагийн эрээсийн орой хүртэлх зайг хэлдэг. Метрик эрээсийн алхмыг эрээс хоорондын зайгаар миллиметрээр тодорхойлдог бол инчийн эрээсийг 1 инч уртад хэдэн эрээс орж байгаагаар тодорхойлдог.
Жишээ:
• M14×1.5 → эрээс хоорондын зай 1.5 мм
• 1/2″-13 UNC → 1 инч уртад 13 эрээс
Өөрөөр хэлбэл боолт нэг бүтэн эргэхэд хэдэн мм урагшилж байгааг илэрхийлдэг гэсэн үг. Метрик эрээсийн профиль өнцөг ихэвчлэн 60° байдаг бол Whitworth төрлийн инчийн эрээс 55° профиль өнцөгтэй байдаг. Иймээс диаметр нь ойролцоо байсан ч эрээсийн хэлбэр, алхам өөр тул хоорондоо таарахгүй байх тохиолдол элбэг. Тиймээс эрээс сэргээх, шинээр гаргах, боолт сонгох үед эрээсийн зөв алхмыг тодорхойлох нь найдвартай угсралт, аюулгүй ажиллагааны чухал үндэс болдог.
#GEDORE #GEDOREKLANN #ЧПМ #ЧПММэдлэг #МэргэжлийнБагаж #АвтоЗасвар #TruckService #bagajmn #Мички #плашки #эрээс #эрээсболовсруулах

(Feed )

