MININGWEEK MINEPRO 2024

ЧПМ ХХК 2024 оны 10-р сарын 2-5 хооронд MININGWEEK MINEPRO 2024 үзэсгэлэнд “ЧАНАРААР БҮТЭЭМЖИЙГ ӨСГӨНӨ” уриатай амжилттай оролцсон байна. Манай байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээтэй уул уурхайн салбарын мэргэжилтнүүд өргөн хүрээнд танилцаж санал солилцсон олон тооны уулзалтууд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Монгол Улсын Засгийн газрын гишүүн, аж үйлдвэрийн эрдэс баялгийн сайд Ц.Туваан, МУУҮА зөвлөлийн дарга, ММС группийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар манай байгууллагын асарт зочлон бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж  уул уурхайн салбарт зориулалтын чанартай багаж, өргөн хэрэгсэл, суурь машин хэрэглэх нь техникийн засвар үйлчилгээний чанар болон үйлдвэрлэлийн бүтээмж тогтвортой байхад шууд хамааралтай байдаг талаар санал солилцсон байна.

#bagaj_mn #gedore #гар_багаж #чанартай_багаж #уул_уурхайн_багаж #багаж #багаж_мн

 

 

Related Posts