PROFIROLL PR 25.1 — М42, М48 боолтын эрээсийг нидрэх технологиор боловсруулж эхэллээ 💥💥💥

PROFIROLL PR 25.1 — М42, М48 боолтын эрээсийг нидрэх технологиор боловсруулж эхэллээ 💥💥💥

Эрээсний бат бөх чанар нь угсралт болон тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг шууд тодорхойлдог. Зорж гаргасан эрээсэнд металлын ширхэглэл тасардаг бол нидэрсэн эрээсэнд ширхэглэл тасралтгүй хадгалагдаж, гадаргуу нь хүйтэн аргаар нягтарснаар ачаалал, материалын цуцалтад илүү тэсвэртэй болдог.

2022 онд ЧПМ ХХК-ийн нийлүүлсэн PROFIROLL PR 25.1 эрээс нидрэх суурь машинд манай инженерүүд булны параллель болон ташуу байрлалын технологийн горимын тохиргоог хийж, хэрэглэгч маань М42, М48 боолтын эрээсийг нидрэх аргаар боловсруулж эхэллээ.

➕ Эрээсний бат бөх, цуцалтын тэсвэр сайжирч, насжилт уртасна
➕ Зорох аргаас хамаагүй хурдан, бүтээмж нэмэгдэнэ
➕ 150 мм урттай М42, М48 боолтын эрээсийг дунджаар 10 секундэд боловсруулна
➕ Үртэс гарахгүй тул материал хэмнэгдэнэ
➕ Гадаргуугийн цэвэршилт өндөр, нарийвчлал тогтвортой

ЧПМ ХХК нь нийлүүлсэн тоног төхөөрөмждөө суурилуулалт, тохиргоо, сургалт, засвар үйлчилгээг тогтмол үзүүлж, хэрэглэгчийнхээ үйлдвэрлэлийн шинэ боломжийг хамтдаа нээж байна.

Эрээс боловсруулах дэвшилтэт технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллаж буй хэрэглэгчиддээ амжилт хүсье! 🎉🎉🎉

ЧАНАРААР БҮТЭЭМЖИЙГ ӨСГӨНӨ

ЧПМ ХХК
🌐 www.bagaj.mn
📞 7010 4883

#ЧПМ #PROFIROLL #ЭрээсНидрэх #ThreadRolling #Боолт #СуурьМашин #МеханикЦех #МеталлБоловсруулалт

(Feed )

🔗 Facebook-д үзэх

Related Posts