Эрээс боловсруулах угсардаг багаж 💥💥💥

Эрээс боловсруулах угсардаг багаж 💥💥💥

Эрээс боловсруулах үед багажны элэгдэл, солих зардал нь үйлдвэрлэлийн өртөгт шууд нөлөөлдөг. GÜHRING-ийн Modular fluteless tapsнь HSS иш болон сольж ашиглах цул карбид эрээсний толгойноос бүрдэх модуль угсардаг хийцтэй шийдэл юм. Толгой элэгдсэн үед ишийг бүхэлд нь солих шаардлагагүй бөгөөд зөвхөн эрээс боловсруулах толгойг сольж, нэг ишийг 8 хүртэл удаа дахин ашиглах боломжтой.

Энэхүү багаж нь материалыг зорж үртэс гаргах зарчмаар бус, шахан нягтаршуулж эрээс хэлбэржүүлэн боловсруулдаг. Иймээс боловсруулах явцад үртэс үүсэхгүй бөгөөд материалын ширхэглэг таслагдахгүй. Нягтаршиж бэхжилт явагдсанаар хэлбэржүүлж боловсруулсан эрээс нь зорж боловсруулсан эрээсээс илүү бат бөх, ачаалалд тэсвэртэй байдаг.

➕ Нягтаршил өндөр, бат бөх эрээс
➕ Нэг ишийг 8 хүртэл толгой солин дахин ашиглана
➕ Үртэс гарахгүй эрээс боловсруулалт
➕ M12–M24 хүртэлх эрээсний хэмжээний сонголт
➕ AlCrN бүрхүүл болон тусгай полигон геометр – мушгих моментыг бууруулж, багажны насжилтыг нэмэгдүүлнэ

Багажийг бүхэлд нь солих биш, элэгдсэн хэсгийг нь сольж ашиглах — үйлдвэрлэлийн зардал, бүтээмжийг зэрэг тооцсон инженерчлэлийн шийдэл.

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй каталогийг татах:
https://guehring.com/de-en/news-media/downloads/#tree-node=10754

💥 GÜHRING брэндийн албан ёсны дистрибьютер – ЧПМ ХХК
📞 7010 4883
🌐 www.bagaj.mn

#GÜHRING #ЧПМ #ЧПММэдлэг #ЭрээсБоловсруулалт #Мички #МэргэжлийнБагаж #bagajmn

(Feed )

🔗 Facebook-д үзэх

Related Posts