📚 ЧПМ Мэдлэг | Судалгаанаас суралцъя №6
Форсункаас гарсны дараа түлшний цацалт хэрхэн задардаг вэ? 💥💥💥
Өмнөх дугаарт кавитац үүссэн үед ч форсункын цацах нүхний төв хэсгээр шингэн түлшний үндсэн урсгал хадгалагддагийг харсан. Харин түлш цацах нүхнээс гарсны дараа юу болдог вэ?
Судлаачид үүнийг Laser Light Sheet болон Shadowgraph гэсэн хоёр дүрслэлийн аргаар форсункын амсрын ойролцоо ажиглажээ. Туршилтыг Rail даралт 25 MPa, камерын даралт 1.5 MPa, цацах нүхний диаметр 0.20 мм нөхцөлд хийсэн байна.
Судалгааны гол ажиглалтууд:
➕ Форсункын зүү нээгдэхийн хэрээр цацах нүхээр гарах түлшний хурд нэмэгдэнэ.
➕ Урсгалын хурд нэмэгдэхэд түлшний анхдагч болон хоёрдогч задралын бүс форсункын амсар руу ойртоно.
➕ 330–390 μs үед Shadowgraph дүрслэлээр түлшний цацалтын гадаргуу харьцангуй жигд харагдсан.
➕ Laser Light Sheet дүрслэлээр форсункаас гарсны дараа ч тасралтгүй шингэн түлшний үндсэн урсгал буюу intact liquid core ажиглагджээ.
💡 Түлш форсункаас гармагцаа бүхэлдээ жижиг дусал болон задардаггүй.
Судалгаагаар цацалтын дотор шингэн түлшний үндсэн урсгал тодорхой хэсэгт хадгалагдаж, түүний эргэн тойронд түлшний задрал явагдаж байгааг харуулсан байна.
📷 Figure 11, 12: Ижил нөхцөл дэх түлшний цацалтыг Laser Light Sheet болон Shadowgraph аргаар харьцуулан дүрсэлжээ.
📖 Дараагийн дугаарт: Форсункын дотор үлдсэн хийн бөмбөлөг дараагийн түлш цацалтын эхлэлд хэрхэн нөлөөлдгийг Figure 13, 14-т үндэслэн тайлбарлана.
📖 Эх сурвалж: Badock, Wirth, Fath & Leipertz (1999), Investigation of cavitation in real size diesel injection nozzles. International Journal of Heat and Fluid Flow.
Чанараар бүтээмжийг өсгөнө.
📞 7010 4883
🌐 [www.bagaj.mn](http://www.bagaj.mn)
#ЧПММэдлэг #Кавитац #Форсунк #CommonRail #Инженерчлэл #ЧПМ

(Feed )

