МОНГОЛ ИНЖЕНЕР 2026 НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО


МОНГОЛ ИНЖЕНЕР 2026 НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

Металл Боловсруулалт Инженерчлэлийн Холбоо ШУТИС, ТЗИС-тай хамтран 4 дүгээр сарын 23–26-ны өдрүүдэд “Монгол инженер 2026” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.Энэ удаагийн арга хэмжээний хүрээнд:

➕️ Эрдэм шинжилгээний хурал
➕️ CAD/CAM/CAE Engineering Challenge
➕️ Technical Mechanics Challenge
➕️ Инженерийн технологи, шийдлийн танилцуулга
➕️ Лего робот программчлалын үзүүлэн
➕️ Ирээдүйн инженерийн боловсрол, мэргэжил сонголтын танилцуулга

Яагаад оролцох ёстой вэ?

Инженерийн боловсрол, үйлдвэрлэл, судалгаа, инновацыг нэг дор уялдуулна. Шилдэг үйлдвэрлэгчид, баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүд оролцож, дэвшилтэт техник технологи, инженерийн шийдлээ танилцуулна. Инженер, оюутан, компаниуд бодитоор холбогдож, хамтын ажиллагааны шинэ боломжууд нээгдэнэ.
Сурагч, залуус ирээдүйн инженерийн мэргэжлүүдтэй танилцаж, боловсролын зөв сонголт хийх боломж бүрдэнэ.

Монгол Улсын инженерчлэл, аж үйлдвэрийн хөгжлийн шинэ чиг хандлагыг нэг дороос мэдрэх боломжтой. Урьдчилсан байдлаар оролцогчдын тоо:

Эрдэм шинжилгээний хурал: Аман илтгэл 28 оролцогч,
Ханан илтгэл 18 оролцогч

– CAD/CAM/CAE Engineering Team Challenge 20 баг

– CAD/CAM/CAE Engineering Technician Challenge 61 оролцогч

– CAD/CAM/CAE Student Challenge 58 оролцогч

Technical Mechanics (Student Challenge 120 оролцогч
Зохион байгуулагч: Металл Боловсруулалт Инженерчлэлийн Холбоо “MEF”
📞 89017727
🌐 www.mefed.mn
✉ information@mefed.mn
#МонголИнженер2026 #МБИХ #Инженерчлэл #Engineering #CADCAMCAE

(Feed )

🔗 Facebook-д үзэх

Related Posts