📚 ЧПМ Мэдлэг | Судалгаанаас суралцъя №7
Форсункын дотор үлдсэн хийн бөмбөлөг дараагийн цацалтад хэрхэн нөлөөлдөг вэ? 💥💥💥
Түлш цацалт дуусаж форсункын зүү хаагдах үед sac hole болон цацах нүхэнд том хэмжээний хийн бөмбөлгүүд үүсэж болохыг судлаачид ажиглажээ. Эдгээр бөмбөлөг дараагийн цацалт эхлэх хүртэл форсункын дотор үлдэж байсан тул зөвхөн түлшний уураас бус, ихэнх хэсэг нь хий агуулсан байж болохыг судалгаанд тэмдэглэсэн байна.
Дараагийн цацалт эхлэхэд юу болдог вэ?
Figure 13-т судлаачид форсункын эхний 35 μs-ийн өөрчлөлтийг өндөр хурдны Shadowgraph дүрслэлээр ажиглажээ.
➕ Зүү нээгдэж эхлэхэд цацах нүхэнд байсан хийн бөмбөлгийн зарим хэсэг эхлээд sac hole руу сорогдоно.
➕ Форсункын урсгал нэмэгдэх үед үүссэн даралтын долгион бөмбөлгийг хүчтэй шахна.
➕ Шахагдсан бөмбөлөг болон шингэн түлш дараа нь цацах нүхээр хамт гадагшилна.
➕ Форсункаас гарсны дараа орчны даралт багассанаар хийн бөмбөлөг дахин тэлнэ.
💡 Энд нэг сонирхолтой үзэгдэл үүсдэг.
Гадагшилсан хийн бөмбөлөг тэлэхдээ түлшний баганад нөлөөлж, цацалтын эхэнд мөөг хэлбэртэй бүтэц үүсэхэд нөлөөлж болохыг судлаачид тайлбарлажээ.
Хэрэв хийн бөмбөлөг түлшний урсгалын урд байрласан бол үндсэн цацалтаас өмнө маш нарийн pre-jet буюу урьдчилсан түлшний цацалт үүсэх боломжтойг мөн Figure 14-т харуулсан байна.
📷 Figure 13: Түлш цацалт эхэлснээс хойших эхний 35 μs-д форсункын доторх хийн бөмбөлгийн шахагдах процессыг харуулжээ.
📷 Figure 14: Хийн бөмбөлгийн нөлөөгөөр үүссэн мөөг хэлбэрийн цацалт болон pre-jet-ийн хоёр өөр тохиолдлыг харуулжээ.
📖 Дараагийн дугаарт: 8 цуврал судалгааны гол үр дүнг нэгтгэн, кавитацын талаар энэхүү туршилтаар юу тогтоосныг дүгнэнэ.
📖 Эх сурвалж: Badock, Wirth, Fath & Leipertz (1999), Investigation of cavitation in real size diesel injection nozzles. International Journal of Heat and Fluid Flow.
Чанараар бүтээмжийг өсгөнө.
📞 7010 4883
🌐 [www.bagaj.mn]
#ЧПММэдлэг #Кавитац #Форсунк #CommonRail #Инженерчлэл #ЧПМ


(Feed )

