🇩🇪 ЧПМ ХХК | GEDORE ҮЙЛДВЭРИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТАД ИНЖЕНЕРҮҮДЭЭ ХАМРУУЛЛАА 💥💥💥
ЧПМ ХХК нь ХБНГУ-ын 100 гаруй жилийн түүхтэй GEDORE брэндтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, инженерүүдийнхээ бүтээгдэхүүний мэдлэг, техникийн ур чадвар, борлуулалтын дараах үйлчилгээний чадавхыг тасралтгүй хөгжүүлж байна.
Энэ хүрээнд манай инженерүүд GEDORE бүтээгдэхүүний технологи, хэрэглээ, техникийн зөвлөгөө, бүтээгдэхүүний танилцуулга, харилцагчийн үйлчилгээ болон засвар үйлчилгээний мэргэжлийн сургалтад хамрагдлаа.
2026 оны 10-р сарын 26–30-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо Азийн 8 улсын дистрибьютер компаниудын төлөөллийг хамруулан, бүтээгдэхүүний технологи болон сервис, үйлчилгээ гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулсан GEDORE Torque Solutions (GTS)-ийн мушгих моментын багажны мэргэжлийн сургалтад манай инженер амжилттай хамрагдаж, GEDORE Repair Certification – LDA Series гэрчилгээг гардан авлаа. 🇩🇪👏
Энэхүү сургалтаар Германы инженерчлэл, өндөр технологид суурилсан LDA цуврал болон мушгих моментын түлхүүрийн бүтэц, ажиллагаа, гэмтлийн оношилгоо, засвар үйлчилгээ, мушгих моментын тохируулга, баталгаажуулалтын арга технологийг практик дадлагаар эзэмшлээ.
➕ GEDORE бүтээгдэхүүний технологи, хэрэглээний мэдлэгийг дээшлүүлэх
➕ Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн зөвлөгөө, инженерийн шийдэл санал болгох
➕ Багажны гэмтлийг оношлох, засварлах, ажиллагааг шалгах
➕ Мушгих моментын тохируулга, баталгаажуулалтын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх
➕ Борлуулалтын дараах техникийн дэмжлэг, харилцагчийн үйлчилгээний чанарыг сайжруулах
Бидний зорилго бол дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн чанартай багаж, тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нийлүүлэхээс гадна тэдгээрийг зөв сонгох, үр ашигтай ашиглах, мэргэжлийн түвшинд засвар үйлчилгээ хийх инженерчлэл, технологийн цогц шийдлийг хэрэглэгчдэд хүргэх явдал юм.
ЧПМ ХХК — Чанараар бүтээмжийг өсгөнө.
🇩🇪 GEDORE брэндийн албан ёсны дистрибьютер – ЧПМ ХХК
📞 7010 4883
🌐 www.bagaj.mn
📧 info@bagaj.mn
#ЧПМ #GEDORE #GEDORETorqueSolutions #Инженерчлэл #МэргэжлийнСургалт #ЗасварҮйлчилгээ #БорлуулалтынДараахҮйлчилгээ



(Feed )


