📚 ЧПМ Мэдлэг | Судалгаанаас суралцъя №5

📚 ЧПМ Мэдлэг | Судалгаанаас суралцъя №5
Кавитац үүсэхэд цацах нүх бүхэлдээ уураар дүүрдэг үү? 💥💥💥

Өмнөх дугааруудаар форсункын цацах нүхэнд кавитац хэрхэн үүсэж, ханын дагуу тархдагийг судалгааны бодит дүрслэлээр харсан. Тэгвэл кавитац үүссэн үед 0.20 мм-ийн жижиг цацах нүх бүхэлдээ уураар дүүрдэг үү, эсвэл дотор нь шингэн түлшний урсгал хадгалагддаг уу?

Badock болон түүний хамтрагчид үүнийг лазерын нимгэн гэрлийн хавтгайгаар форсункын дотоод урсгалыг дүрслэн судалжээ. Судалгааны Figure 10-д Rail болон камерын даралтыг өөрчилж, зүү хамгийн их өргөгдсөн 2200 μs агшинд цацах нүхний доторх урсгалыг харьцуулсан байна.

Судалгааны гол үр дүн

➕ Кавитац цацах нүхний ханын дагуу нимгэн давхарга хэлбэрээр ажиглагдсан.

➕ Зарим үед тусдаа кавитацын бөмбөлөг болон кавитацын давхаргын тасалдал ажиглагджээ.

➕ Олон жижиг бөмбөлөг бөөгнөрч, цацах нүхийг бүхэлд нь дүүргэсэн кавитацын хөөс ажиглагдаагүй.

➕ Туршсан бүх даралтын нөхцөлд цацах нүхний дотор тасралтгүй шингэн түлшний үндсэн урсгал хадгалагдсан.

➕ Түлшний даралтыг 60 MPa хүртэл нэмэгдүүлсэн үед ч цацах нүх шингэн түлшээр дүүрсэн хэвээр, харин ханын дагуу кавитацын давхаргаар хүрээлэгдэж байжээ.

Кавитац үүссэн гэдэг нь форсункын цацах нүх бүхэлдээ уур болж, түлшний урсгал тасарсан гэсэн үг биш.

Харин судалгаагаар цацах нүхний ханын дагуу кавитацын нимгэн давхарга, түүний дотор талд тасралтгүй шингэн түлшний үндсэн урсгал зэрэгцэн оршиж болохыг харуулжээ. Судлаачид үүнийг intact liquid core буюу тасралтгүй хадгалагдсан шингэн түлшний үндсэн урсгал гэж тодорхойлсон байна.

📖 Дараагийн дугаарт: Форсункын дотор хадгалагдсан энэхүү шингэн түлшний үндсэн урсгал цацах нүхнээс гарсны дараа юу болдог вэ? Түлшний цацалт хэрхэн задарч, тархаж эхэлдгийг Figure 11, 12-ын бодит дүрслэлээр тайлбарлана.

📖 Эх сурвалж: Badock, Wirth, Fath & Leipertz (1999), Investigation of cavitation in real size diesel injection nozzles. International Journal of Heat and Fluid Flow, 20, 538–544.

Чанараар бүтээмжийг өсгөнө.

📞 7010 4883
🌐 www.bagaj.mn

#ЧПММэдлэг #Кавитац #Форсунк #CommonRail #ДизельХөдөлгүүр #Инженерчлэл #ЧПМ

(Feed )

🔗 Facebook-д үзэх

Related Posts