Үйлчилгээ

Зөвлөх үйлчилгээ

Бид харилцагч байгууллагууд болон төсөл, хөтөлбөрүүдэд механик цех, засварын газрын төлөвлөлт, багаж хэрэгслийн оновчтой сонголтыг хийхэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Засварын газрын төлөвлөлт, зөвлөгөө

  • Механик цех, засварын газрын зохион байгуулалт – Тухайн ажлын байрны нөхцөлд тохирсон төлөвлөлт боловсруулж, мэргэжлийн зөвлөгөө өгнө.
  • Багаж, өргөх хэрэгсэл, суурь машины зөв сонголт – Оновчтой сонголт хийснээр техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа сайжирч, ашиглалтын хугацаа уртасна.
  • Ажлын талбай дээрх судалгаа, зөвлөгөө – Бид тоноглогдсон машинтайгаа очиж, бодит нөхцөлд нийцсэн шийдлийг санал болгодог.
  • Металл боловсруулах суурь машины оношилгоо, засвар үйлчилгээ – Нарийвчлал тохируулах, CNC программ, Механик цех болон засварын газрын цогц шийдлүүдийг санал болгоно.

Мушгих моментын түлхүүр

Мушгих моментын түлхүүрийн тохируулга, баталгаажуулалт

GEDORE мушгих моментын түлхүүр нь хэмжих багажийн ангилалд хамаарах бөгөөд ISO стандартын дагуу ±4% хүртэлх хэмжилтийн хүлцлийг зөвшөөрдөг. ЧПМ ХХК нь GEDORE үйлдвэрийн техникийн шаардлагад нийцүүлэн мушгих моментын түлхүүрийг ±3% хүлцлийн нарийвчлалтайгаар тохируулж, баталгаажуулах үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг. Ингэснээр угсралтын боолтын чангалгааг технологийн зааврын дагуу өндөр нарийвчлалтай, найдвартай гүйцэтгэх нөхцөл бүрдэнэ. ISO 6789-2 стандартын дагуу мушгих моментын түлхүүрийг 1 жилийн хугацаанд эсвэл 5000 цикл ашигласны дараа дахин тохируулж, баталгаажуулан сертификатжуулах шаардлагатай.

Torque Calibration – Тохируулга, баталгаажуулалт:

ISO 6789-2 стандартын дагуу тохируулга гүйцэтгэнэ.
GEDORE мушгих моментын түлхүүрийн хэмжилтийн нарийвчлалыг шалган баталгаажуулна.
Тохируулгын протокол, сертификат олгоно.
Хэмжилтийн үр дүнг баримтжуулж хадгална.

Сервис үйлчилгээ:

– Баталгаат хугацаанд анхны тохируулгын үйлчилгээг үнэ төлбөргүй гүйцэтгэнэ.
– GEDORE мушгих моментын түлхүүрийн тест, сервис, засвар үйлчилгээ.
– GEDORE мушгих моментын түлхүүрийн түрээсийн үйлчилгээ.

__________

DMK 400 Torque wrench 3/4″ -ийн 80-400 Nm – ийн тест /Calibration/ хийсэн сертификат