Моментын түлхүүр – TORQUE WRENCH

GEDORE “Torque wrench” мушгих моментын түлхүүр нь чангалах моментын хүчнийг хэмжих багаж юм.

GEDORE үйлдвэрийн бүх төрлийн мушгих моментын түлхүүр нь давтагдашгүй сериал дугаартай бөгөөд DIN EN ISO 6789:2003 болон DIN EN ISO 6789:2017 Part 2 стандартын дагуу тохирлын гэрчилгээ (Calibration Certificate)-тэй ирдэг. Энэхүү гэрчилгээ нь багажийн хамт дагалдана.

DIN EN ISO 6789:2017 Part 2 стандартад заасны дагуу тохирлын гэрчилгээ нь уг багажийг анхны ашиглалтын хугацаанаас хойш 12 сар, эсвэл 5,000 удаагийн ачаалал хүртэл хүчинтэйд тооцогдоно.

Мушгих моментын түлхүүрийг үйлдвэрлэхдээ нарийвчлалтайгаар шалгаж, тохируулан тухайн өдрийн огноотой тохирлын гэрчилгээ олгодог. Багажийг анх ашигласан өдрөөс хойш 12 сарын хугацаанд гэрчилгээ хүчинтэй байна. Багаж хэрэглэгчдэд хүрэх хүртэл ашиглагдаагүй байх тул гэрчилгээний хүчинтэй хугацаанд нөлөөлөхгүй.

Гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссаны дараа мушгих моментын түлхүүрийг хэмжилтийн итгэмжлэгдсэн лаборатори-д шалгуулж, тохируулан шинэчилсэн гэрчилгээ авах шаардлагатай.

Та багажныхаа нарийвчлалд үргэлж итгэх ёстой! Боолтыг зөв бөгөөд хяналттай чангалах нь найдвартай боолт холболтыг баталгаажуулж, ингэснээр аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг.

Чангалах шаардлагатай боолт бүрт урьдчилан тогтоосон чангалах моментын хүчний өгөгдөл байдаг.

Энэхүү өгөгдлийг хангахын тулд мушгих моментын түлхүүрийг итгэмжлэгдсэн тохируулгын лаборатори-д шалгаж, туршилтын эталон төхөөрөмжөөр баталгаажуулсан байх шаардлагатай.

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг “КАТАЛАГ ТАТАХ” хэсгээс авна уу.

Related Posts