GEDORE Инженерийн шилдэг шийдэл

GEDORE үйлдвэрийн “TORQUE APPLICATION CENTER” нь мушгих моментын багажны технологид зориулсан төрөлжсөн төв бөгөөд 0.04 – 54,000 Нм хүртэлх моментын багажны хамгийн сүүлийн үеийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн, хэрэглэгчдэд өргөн сонголтыг санал болгож байна. Энэхүү төв нь өндөр нарийвчлалтай, найдвартай, дэвшилтэт технологид суурилсан мушгих моментын багажны шийдлээр инженерчлэл, үйлдвэрлэл, засвар, угсралтын хэрэгцээг бүрэн хангах боломжийг бүрдүүлдэг. ЧПМ ХХК нь энэхүү технологийн ноу-хауг өндөр түвшинд эзэмшиж, мушгих моментын тооцоолол, багажийн хэмжилт, үйлдвэрлэлийн процессыг оновчлох, аюулгүй ажиллагааг баталгаажуулах зэрэг олон төрлийн давуу талыг хэрэглэгчдэд санал болгож байна. Бид моментын түлхүүрийн тест, баталгаажуулалт, засвар, сургалт зэрэг үйлчилгээг хослуулан, инженерчлэлийн хамгийн өндөр шаардлагад нийцсэн шийдлүүдийг танд хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг [КАТАЛОГ ТАТАХ] хэсэгт хандан авна уу.

Related Posts