ZMM BULGARIA
ZMM Bulgaria Holding нь Industrial Holding Bulgaria-ийн охин компани бөгөөд Болгарын хамгийн том үйлдвэрлэлийн группуудын нэгийн бүрэлдэхүүнд багтдаг. Тус компанийн токарийн суурь машинууд Монголын аж үйлдвэр, уул уурхай, засварын үйлдвэрлэл зэрэг олон салбарт өргөнөөр ашиглагддаг бөгөөд 1970-аад оноос хойш манай улсын үйлдвэрлэлд нэвтэрсэн.
Токарийн суурь машин нь металл боловсруулах үйлдвэрлэлийн хамгийн чухал тоног төхөөрөмжийн нэг бөгөөд нарийвчлал өндөртэй эд анги, бүрэлдэхүүн хэсгүүдийг боловсруулах, инженерийн өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглагддаг. CNC программаар удирддаг токарийн машинууд нь автоматжуулалтыг нэмэгдүүлж, бүтээмжийг өсгөхөөс гадна хөдөлмөрийн үр ашгийг дээшлүүлэх олон давуу талыг бий болгодог.
Бид хэрэглэгчийн металл боловсруулах үйлдвэрлэл, аж үйлдвэрийн инженерчлэл, геометрийн нарийвчлал зэрэг онцлог хэрэгцээнээс хамааран өндөр бүтээмжтэй токарийн суурь машин, хурдны тохируулгатай CNC токарь, боловсруулалтын нарийвчлал сайтай токарийн суурь машинуудыг төрөл бүрийн дагалдах хэрэгслийн хамт санал болгодог. Универсал токарийн суурь машин бүр метрийн, инчийн, модулийн болон эрээс гаргах стандарт хэмжигдэхүүнтэй тул машин үйлдвэрлэл, автомашины эд анги үйлдвэрлэл, нарийн механикийн үйлдвэрлэлд өргөн ашиглагддаг. Суурь машины боловсруулах урт (төв хоорондын зай) нь 500 мм-10,000 мм, төвийн өндөр нь 165-705 мм хооронд хэлбэлздэг. Манай өндөр нарийвчлалтай токарийн суурь машинууд хямд, бат бөх, найдвартай, ажиллуулахад хялбар байхаар бүтээгдсэн бөгөөд металл боловсруулах инженерчлэлийн шаардлагад нийцэх өндөр хүчин чадалтай.
Газрын тос, хийн үйлдвэрлэл, хүнд аж үйлдвэр, уул уурхай, инженерийн байгууламжийн угсралт зэрэг салбарт өргөн хэрэглэгддэг хоолойны эрээс боловсруулах токарийн суурь машин нь хоолой болон эрээсийг өндөр нарийвчлалтай боловсруулах зориулалттай. Эдгээр машинууд нь метрийн, инчийн, модулийн болон тусгай стандартын эрээс гаргах чадвартай бөгөөд өндөр нарийвчлалтай токарь, өндөр бат бэх токарийн машин гэсэн ангилалд хамаарна.
Өндөр ачаалал даах токарийн машин нь дөрвөн хумстай патрон, хөдөлгөөнт болон хөдөлгөөнгүй тулгуур, эрээс боловсруулах тусгай тоноглолтой. Мөн өндөр чанартай SKF, FAN холхивч ашигласан тул нарийвчлал, найдвартай ажиллагаа, урт хугацааны элэгдэлд тэсвэртэй байдлыг хангасан. Бүх механик бүрэлдэхүүн хэсгүүд нь зэвэрдэггүй гангаар хийгдсэн тул металл боловсруулах инженерчлэлийн бүх стандартыг хангадаг.
CNC токарийн суурь машинууд нь Siemens, Heidenhain, Fanuc, Fagor удирдлагын системтэй бөгөөд аж үйлдвэрийн автоматжуулалт, нарийвчлал шаардсан инженерчлэл, өндөр бүтээмжтэй үйлдвэрлэл зэрэгт зориулагдсан. CNC токарийн машин нь 500 мм, 890 мм, 1090 мм, 1320 мм-ийн боловсруулах диаметртэй бөгөөд нарийвчлал шаарддаг механик үйлдвэрлэл, хүнд үйлдвэрлэл, металл хийцийн өндөр нарийвчлалтай боловсруулалт зэрэгт тохиромжтой.
ZMM BULGARIA CNC токарийн суурь машин нь хямд боловч найдвартай ажиллагаа, өндөр нарийвчлал, бүтээмжийн үр ашиг зэргээрээ аж үйлдвэрийн токарийн суурь машинтай ижил үр дүнтэй. Урт хугацааны найдвартай ажиллагаа, хялбар ашиглалт, металл боловсруулах инженерчлэлд тохирсон дэвшилтэт технологи зэрэг нь энэ машины гол давуу талууд юм.
Түгээмэл хэрэглэгддэг нэршил, хэллэгүүд
Токар – Токарь
Фрез – Фрезер
Токарийн машин -Токарийн суурь машин
Фрезерийн машин – Фрезерийн суурь машин